Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 14 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн юм.Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байгаа юм.

2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарч Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.