22 жилийн өмнө алга болсон "Эмэгтэйн хөрөг" зургийг хулгайлагдсан гэж үзэж байсан юм. Гэтэл саяхан Италийн Пьяченце дэх Риччи Оддийн уран зургийн галерейгаас олсон байна. Энэ тухай La Repubblica сонин мэдээлжээ.
Хулгайлагдсан гэж тооцож ирсэн зураг галарейг цэвэрлэх үеэр даавуунд ороолттой олдсон гэнэ. Хэн нэгэн хулгайлахаар зэхэж бэлдээд тавьсан ч зургийг хулгайлсан дуулиан дэгдсэний улмаас бүтээгүй бололтой.
Одоо уг бүтээлийг цагдаагийн газарт шилжүүлж, мөрдөн байцаалт явагдаж байна. Нарийн шалгалтаар эх зураг мөн гэдгийг тогтоосны дараа бүрэн мөрдөн байцаалт явагдах аж.
Зураг алга болсныг 1997 оны хоёрдугаар сарын 22-нд мэджээ. Эхлээд галарейн няравуудыг шалгаж байсан ч эд мөрийн баримт олоогүй учир хэргийг хаасан байна. Зургийн хүрээнээс хулгайч нарын нэгийн ДНК-ийг илрүүлсний дараа 2016 онд хэргийг дахин нээжээ.
Сануулахад, Германд энэ сарын 7-нд 40 жилийн өмнө хулгайлагдсан зургуудыг олсон байна . Фриденштейн шилтгээн музейгээс уг зургуудын 1979 онд хулгайлсан ба Зүүн Германы түүхэн дэх хамгийн том урлагийн бүтээлийн хулгай байлаа.