Их Британийн Парламентын сонгуульд Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүлдэг Консерватив нам ялалт байгууллаа. Санал тооллогын урьдчилан дүнгээс үзвэл парламентын 650 суудлаас консервативчууд 368 суудал авчээ. Харин сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намынхан 191, Либерал ардчилсан нам 13 суудал авсан байна.
Консерватив нам ийнхүү үнэмлэхүй ялалт байгуулсан нь Брекситээс гарах Борис Жонсоны төлөвлөгөө хэрэгжихэд дөхөм болж байна.Парламентын дэмжлэг дутагдаж байсан Ерөнхий сайд сонгуулиар хүч сэлбэсэн тул Их Британи төлөвлөгөө ёсоор 2020 оны нэгдүгээр сарын 31-нд улс Европын Холбооны гишүүнчлэлээ зогсооно.