АНУ-ын Засгийн газар ЖДҮ-ийг дэмжих шинэ төсөл эхлүүлжээ

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийн улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой 5 жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” төслийг "Хөгжлийн шийдэл" ТББ хэрэгжүүлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангах юм байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Жижиг дунд бизнес эрхлэгчид нь Монгол Улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэдгийг онцлон “Энэтхэг-Номхон далайн бүсийн гол түнш улсын хувьд, АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно” гэж онцолсон байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь санхүүжилт, компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавхи болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцлүүдийг дэмжиж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажилладаг юм. 2016 оноос хойш хугацаанд тус агентлагийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болгосон байна.

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих; тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай Олон улсын Хөгжлийн агентлагаар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ оны 10-р сард, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, үр дүнтэй эрчим хүч ашиглах болон хувийн секторт түшиглэсэн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилготой 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам долларын гэрээнд хоёр улсын засгийн газар гэрээ байгуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ОРОС АХ ДЭМЖИХ ҮҮ? ГЭНЭ ҮҮ... МАНАЙ УЛСЫГ ДЭМЖЭЭД БАРАГ НЭГЭН ЗУУНЫГ ЭЛЭЭЖ БАЙГАА БИШҮҮ СОГТУУ ТОЛГОЙТОЙ УНАТААХАЙ МИНЬ ЭЭ...

    0 0 Хариу бичих
    • Тэд зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн дэмждэг.

      0 0
  2. Ардчилалыг дэмжиж байна Орос ах ардчилалыг дэмжих үү

    0 0 Хариу бичих