Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хоригт “Ерөнхийлөгчийн хоригт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа. Гэвч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна” гэжээ. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй зэргийг хоригт тусгажээ.   

Энэхүү хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Улмаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.

                                                                                          


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)