АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү бага Доналд Трамп өнгөрсөн зун Монголд ирэхдээ аргаль агнажээ. “ProPublica” энэ талаар мэдээллээ.
Бага Доналд Трампыг Монголд ан хийх үеэр АНУ, Монголоос хамгаалалтын баг гаргаж ажилласан гэнэ. Тэрээр Монголд байх хугацаандаа аргалиас гадна буга агнажээ.
Бага Д.Трамп аргалиа шөнө буудсан бөгөөд яс эврийг нь гэмтээхгүйн тулд хөнгөн цагаан хавтан дээр ачин авч явсан байна.