Мал тооллого үргэлжилж байна

Мал тооллого үргэлжилж байна. Улсын хэмжээгээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд мал тооллого явуулдаг. Тэгвэл энэ жилийн мал тооллого эхлээд таван хоног болж байна. 

Өнгөрсөн жилийн тухай Монгол Улс 66 сая 463 мянган мал тоолуулсан. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо юм. Энэхүү малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл хонь 443.6 мянган толгой, тэмээ 25.6 мянган толгой, адуу 3,939.8 мянга буюу өнгөрсөн оны түвшинд байв. Харин үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянгаар буурсан байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)