Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч дахин нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлууллаа. Хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Энэхүү хуулийн төсөлд 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болох, нийтээр амрах баярын өдрүүд амралтын өдөр таарвал дараагийн ажил өдөрт шилжүүлж амрах, албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох зэрэг онцлох заалтууд бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ