Германы холбогдох мэргэжлийн байгууллага нисэх онгоцны буудалд дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем зохион бүтээсэн байна. "Функе медиа" группийн мэдээлснээр, зохион бүтээж буй тус системийн төсөл "Анчин бүргэд" нэртэй гэнэ. Уг төхөөрөмж нь нисэх онгоцны буудалд орж ирсэн дроныг хайж, олж илрүүлэн хориглон зогсоож, улмаар агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгаалах чадвартай ажээ.
Германы Зам тээвэр дижитал дэд бүтцийн яам тус системд 2.1 сая евро зарцуулсан бөгөөд Германы холбооны цагдаагийн газар, Хамбургийн их сургууль, Луфтханза групп, Хамбургийн нисэх онгоцны буудал зэрэг байгууллага тус системийг зохион бүтээхэд оролцсон байна.