Take Every Wave: The Life of Laird Hamilton / Давалгаа бүрийг эзэгнэ: Лейрд Хэмилтоны амьдрал

АНУ-ын Элчин сайдын яам санаачлан Монголын кино институт хамтран “Америкийн кино өдрүүд 2019”–ийг Монгол-Америкийн Залуучуудын жилийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Маргааш эхлэх кино өдрүүдийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд чиглэж буй юм.

"Америкийн кино өдрүүд 2019"-ийн хүрээнд 7 баримтат кино бүтээлийг "iCinema" кино театрт энэ сарын сарын 13-наас 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Түүнчлэн “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс Монголд айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлага хийж кино өдрүүдийг нээх ажээ.

Кино өдрүүдийн хөтөлбөр:

2019.12.13 19:00 - 20:30 Chef Flynn / Ахлах тогооч Флинн 20:30 - 21:00 Киноны найруулагч Камерон Ейтстэй хийх уулзалт.

2019.12.14 14:00 - 15:35 Half the Picture / Кино урлагийн тал хагас 16:30 - 18:00 In a Heartbeat / Цохилох зүрх Inventing tomorrow / Маргаашийг бүтээхүй

2019.12.15 14:00 - 15:30 Soar – Дүүлэн нис Straight/Curve Redefining Body Image / Туранхай/Гуалиг: Гоо сайхныг дахин тодорхойлохуй 16:20 - 17:15 Mosquito: The Bite of Passage / Шумуул Dream Big: Engineering our world / Томоор мөрөөд: Хүмүүний ертөнцийн инженерчлэл

2019.12.16 19:00 - 21:00 Take Every Wave: The Life of Laird Hamilton / Давалгаа бүрийг эзэгнэ: Лейрд Хэмилтоны амьдрал

2019.12.17 19:00 - 21:00 Pick of the Litter / Шилэгдмэл гөлөг