Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт гаргасныг эх сурвалж мэдээллээ.

Анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч Б.Амархүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ.