Хармагтайн ордын зэсийн илэрц 4,5 хувиар нэмэгджээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” төслийн талбайд хийсэн металлургийн судалгааны үр дүнд алт, зэсийн илэрцийг нь нэмэгдүүлсэн талаар мэдээллээ.

Тус компанийн хамгийн их анхаарал хандуулж байгаа “Хармагтай” төсөл нь Өмнөговь аймгийн нутагт “Оюу Толгой” ордоос 120 км-ийн зайтай оршдог. Төслийн зэсийн илэрц 4.5 хувь, алтны илэрц гурван хувиар нэмэгдсэн талаар “Xanadu Mines” компани мэдээллээ.

Хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржийн лхагва гарагийн арилжаа эхэлснээс хойш 3.33 хувиар өсөж, 0.03 австрали доллар болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хувьцааг нь авбал өсөх магадлал өндөр л юм байна даа.

    0 0 Хариу бичих