Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

Онцгой байдлын газрын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амийг аварчээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна. 

Гал гарч байсан байшинд байсан 10 настай охиныг 7 настай эрэгтэй дүүгийн хамт авран хамгаалж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)