УУЛЫН ӨДӨРТ: Эверестийн тухай сонирхолтой 15 БАРИМТ

Өнөөдөр олон улсын уулын өдөр тохиож байгаа билээ. Тус өдөрт зориулан дэлхийн хамгийн өндөр ноён оргил болох Эверестийн талаарх сонирхолтой 15 баримтыг хүргэж байна. 


1.Эверест уулын өндөр далайн түвшнээс дээш 8848 метр.

2.Эверест уулын оргилд анх Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари 1953 оны тавдугаар сарын 29-нд гарч байжээ.

3.Зарим хүмүүс Жорж Маллори, Андрей Ирвине нарыг Эверестийн оргилд 1924 онд гарсан анхны уулчид байсан гэж үздэг. Гэвч тэд уулнаас бууж ирээгүй юм. Улмаар Маллоригийн цогцосыг 1999 онд олсон ч Ирвине бие олдоогүй байдаг.

4.Эверест ууланд авирсан хамгийн залуу уулчин 13 настай. Тэрбээр 2010 онд авиралт хийж байжээ.

5.Одоогийн байдлаар 296 уулчин Эверест ууланд амь үрэгдээд байна.

6.Непал улсын уулчин Ками Рита 24 удаа Эверест ууланд авиралт хийсэн бол Английн уулчин Кэнтон Күүл 13 удаа амжилттай авиралт хийж байжээ.

7.Уулыг 1866 онд Их Британийн газарзүйч Жорж Эверестийн нэрээр нэрлэсэн юм.  

8.Эрдэмтэд Эверестийг 50-60 сая жилийн настай гэж үздэг.

9.2005 оны тавдугаар сард Пэм Дорж, Мони Мулепати гэх хосууд Эверест ууланд гэрлэж байсан аж.

10.Эвэерестийн түүхэнд хамгийн хар өдөр бол 2015 оны гуравдугаар сард болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Уг газар хөдлөлтөөр 9000 Непал иргэн амь үрэгдсэний дотор 22 хүний бүрэлдэхүүнтэй уулчид байсан билээ. Тэд Эверест оргилд авиралт хийхээр багаа ийн бүрдүүлээд байж.

11.Мөн 2015 онд “Эверест” нэртэй найман уулчны тухай уран сайхны кино гарч байсан билээ.

12.Эверест оргилын 8000 метрээс цааших үлдсэн  848 метрийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг. Энэ бүсэд хүчилтөрөгчийн дутагдалд орж авиралтаа зогсоох цаашлаад нас барах тохиолдол их гардаг байна. 200 гаруй уулчид “Үхлийн бүс”-д нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

13.Японы уулчин Жунко Табэй 1975 онд Эверестэд амжилттай авирсан анхны эмэгтэй уулчин болжээ. Мөн тэрээр дэлхийн долоон ноён оргилд амжилттай авирсан анхны эмэгтэй уулчин юм.

14.2011 онд уулчин Кэнтон Күүл Эверест уулнаас анхны твиттерт жиргэсэн хүн болж байжээ.   

15.Эверест ууланд авирсан хамгийн настай эмэгтэй уулчин Тама Ватанабэ. Мөн л Япон улсын иргэн. Тэрээр 2012 оны тавдугаар сарын 19-нд Эверестэд ирэхдээ 73 настай байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)