Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ялалтын маршал Георгий Жуков нарыг эх орныхоо бүх эрин цагийн баатрууд гэж оросууд  нэрлэжээ. Мөн Сергей Шойгу хамгийн их итгэл хүлээсэн төрийн гурван удирдагчийн нэг болов.

Бүх эрин цагийн баатраар нэрлэгдсэн маршал Георгий Жуков агсан 37 хувийн санал авсан бол Сергей Шойгуг санал асуулгад оролцогчдын 19 хувь нь нэрлэжээ. Харин гуравт цэргийн нэрт жанжин Александр Суворов тодорчээ.

Судалгааг 2019 оны 12-р сарын 5-ны өдөр утсаар явуулсан бөгөөд 18-аас дээш насны нэг сая 600 мянга орчим оросууд оролцсон байна.