Москва хотын дарга асан Юрий Лужков 84 насандаа таалал төгсөв гэж РИА Новости гэр бүлийнхэнд нь ойр эх сурвалжаас иш татан мэдээлэв. ОХУ-ын нийслэлийн захирагч асан Тимур Шогенов түүний нас барсан тухай мэдээллийг мөн батлав.
РЕН ТВ-ийн мэдээлснээр Ю.Лужков Германы Мюнхен хотын нэгэн эмнэлэгт зүрхний мэс засал хийлгэх үеэр нас барсан байна.
Ю.Лужков 1992-оос 2010 оны хооронд Оросын нийслэлийг удирдсан дэлхийн хамгийн алдартай хотын захирагч нарын нэг байсан юм.