Шинэ жилийн баярын ширээнд байх ёсгүй таван хүнс

Шинэ жилийн баярын ширээн дээр байх ёсгүй, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, эмэгтэйчүүдийг таргалуулж, биеийн галбирыг нь алдагдуулдаг таван хүнсийг оросууд нэрлэжээ. Хойд хөршийн “Тавдугаар суваг” телевиз энэ талаар мэдээллээ.

 Жагсаалтыг майонез тэргүүлсэн байна. Майонез нь маш их тослогтой тул оронд нь энгийн болон хольцтой йогурт хэрэглэхийг зөвлөжээ.

Хоёрдугаарт, оргилуун дарс оржээ. Оргилуун дарс нь их хэмжээний сахар агуулдаг. Мөн гэдэс ходоодыг тэлж, өлсөх мэдрэмж төрүүлдэг байна.  

Жагсаалтын гуравдугаарт өөхтэй юм уу тоссонд шарсан мах бичигдсэн байна. Шинэ жилийн баярын ширээг махгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс үхэр, хонь биш туулайны юм уу шувууны мах сонгохыг эмч зөвлөжээ.

Дээрхээс гадна давсалсан бүтээгдэхүүн идэхгүй байхыг сануулсан байна. Оронд нь шинэ ногоо хэрэглэхийг зөвлөжээ.

Жагсаалтын тавдугаарт, онцгой баярын үеэр л ширээн дээр гарч ирдэг улаан түрсийг нэрлэсэн байна. Энэ хүнс гарч ирэх үед хүмүүс олдсон дээр нь гээд ихээр иддэг, энэ нь витамины илүүдэлд хүргэх аюултай аж. Лента цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Okay mayo hereglehgui bj boloh yum. Za harin uher honinii mah idehgui oor yu ideh ve mongold? Er ni baigaliin garaltai fat(tos) hunii biyd muu bish, bagasgah heregtei zuil bol sugar(guril,budaa,undaa,juice...) l bgamda.

    0 0 Хариу бичих
  2. Оросууд олсоглон, дайныг томс, самогоны хучинд л давж гарсан юм. Дуурайгаад байх соел биш.Монголчууд буянтай улсууд шуу. Туулайгаа оросууд оорсдоо л иднэ биз.Бас оорсдийгоо мундаг оросууд гээд ойлгочихсон буриадууд нь иднэ биз.

    6 0 Хариу бичих
  3. Туулайны мах ид гэнээ. Ядаж цацагт хяруул нэргүй дэ

    1 0 Хариу бичих
  4. Tsagaan saraar tort

    0 0 Хариу бичих
  5. Орос гэж далдаганахаа боль Хоцрогдсон орон болсон АХ чинь

    7 3 Хариу бичих
    • Gehdee chamaas deer huchirheg

      0 1
  6. Yu ch ideh hereggvi yum do

    0 0 Хариу бичих
  7. Нэртэйгээр нь юу ч бүү ид.

    4 0 Хариу бичих
  8. Солиотой юм нийтлэх юм. Бүр шал хэрэггүй.

    4 0 Хариу бичих