БНХАУ-ын Сычуань мужийн Гуан-Ань хотын Түүхэн өв соёлын газрын ажилтан хотынхоо экологийн соёл жуулчлалын бүсэд малтлага хийх үеэр Мин улсын үеийн булшнаас 500 жилийн өмнөх тахианы өндөг, үр тариа олжээ.
Археологийн малтлагаар тахианы өндөг бүтнээрээ олдсон тохиолдол тун цөөн бөгөөд Хятад улсад ийнхүү анх удаа олдсон байна.