Саудын Араб 2020 оны санхүүгийн жилд 272 ам.доллар зарцуулахаа мэдэгджээ. Энэ нь 2019 оны төсвөөс бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Өчигдөр Рияадад Саудын Арабын хаан Салман засгийн газрын хурлыг даргалан хуралдуулж 2020 оны санхүүгийн жилийн төсвөө баталсан юм байна. Газрын тосны орлого 2019 онд 602 тэрбум риал байсан бол 2020 онд 513 тэрбум риал болж буурна гэж тус улсын төсвийн баримт бичигт дурджээ. Сангийн сайд Мохаммед аль-Жадаан сэтгүүлчдэд хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас шалтгаалан 2020 оны төсөв зардалд хэмнэлт гаргасан боловч засгийн газар иргэдийн амьжиргааны тэтгэмжийн зардлыг үргэлжлүүлэн төлнө гэж мэдэгджээ.
Газрын тосонд түшиглэсэн эдийн засгаа өөрчлөхийн тулд Саудын Араб 2016 онд 2030 оны хэтийн төлөв болон улс орны эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөх хөтөлбөр баталж, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөөр эдийн засгаа олон ургальч болгохыг зорьж байгаа юм. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гол жил нь ирэх 2020 он байх ажээ.