Финландын Тээврийн сайдаар ажиллаж байсан 34 настай Санна Марин өчигдөр эрх баригч Социал демократ намын даргаар сонгогдон дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодров. Түүний тангараг өргөх ёслол энэ долоо хоногт болох юм.

Дараах инфографикт дэлхийн хамгийн залуу удирдагчдыг танилцуулж байна.Украины Ерөнхий сайд Алексей Хончарук 35 настай бол Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 39 настай.