Уран гулгалтын олимпийн аварга Алексей Ягудин ДДЭА-аас ОХУ-д тулгасан шийтгэлийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр инстаграм хуудсандаа “Өнөөдөр /өчигдөр/ Лозаннд гарсан шийдвэр Оросын спортод том цохилт боллоо. Хангамж сайтай хөлбөмбөг, хоккейн тамирчид үүнийг даваад гарна гэдэгт би итгэлтэй байна. Харин спортын бүсад төрлүүд л хэцүү байна. Допинг хэрэглэж байгаагүй тамирчдын өмнөөс харамсаж байна” гэж тэрээр өгүүлжээ. Шударга ёс зохих байр сууриа эзэлж, цэвэр тамирчид олон улсын тавцанд өрсөлдөх эрх нь нээгдэнэ гэдэгт би бас итгэж байна. Тэдэнд хандаж зөвлөхөд, улсынхаа нэрээр оролцож сүлд дууллаа эгшиглүүлэх боломж гарахгүй байсан ч спортдоо үнэнчээр зүтгэх нь зодог тайлах, тэнгэрийн байдлыг харж суухаас дээр шүү гэж л хэлье дээ. Тэвчиж, найдвараа алдахгүй байхыг бүх тамирчдад хүсье. ДДЭА-ийн хувьд, хавгайруулалгүй, допинг хэрэглэсэн тамирчид, түүнийг хөхиүлэн дэмжсэн албан тушаалтнуудыг л тухайлан шийтгэсэн бол илүү онох байсан юм.
Хойд Америкийн ҮХЛ, Үндэсний хөлбөмбөгийн лиг зэрэг байгууллага ДДЭА-ийн дүрмийг дагадаггүй, гэсэн ч хамгийн амжилттай, ашигтай спортын байгууллага болж чадсан. Шаардлагатай бол тэд хараат бус мөрдлөг явуулдаг.
ОУОХ, Бусад олон улсын спорт холбоодууд хаашаа хараад байна вэ. Норвегийн астматай тамирчид, Лэнс Армстронг, Майкл Фелпс, АНУ-ын гимнастикийн шигшээ багийг сана. Цаана нь маш нарийн учир байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэсэн ч бид бүхнээс хүчтэй хэвээр, энэ бүхнийг тэсээд гарах болно. Бид энэ дайнд ялж чаддаг. Энэ дайнд ч ялна, ягаад гэвэл бид оросууд” хэмээн бичсэн байна.