"Үндэсний баялгийн сангийн төсөл ба улс төрийн эрсдэл" сэдэвт судалгааг "Максима Консалтинг" ХХК явуулж байна. Уул уурхай нь Монгол Улсын хувьд улс төрийн маш эмзэг сэдэв байсаар ирсэн. Харин сүүлийн үед нийгэмд уул уурхайн баялгийг тэгш хуваарилах шилдэг туршлагуудын нэг нь "Үндэсний Баялгийн Сан" юм гэдэг дээр санал нэгдэх хандлага ажиглагдаж байгаа.
"Үндэсний Баялгийн Сан"-ийн хэд хэдэн хувилбар бэлтгэл ажлын шатанд явж байгаа нь олон төрлийн тэр дундаа улс төрийн эрсдэлд харьцангуй эмзэг үе шат юм. Тиймээс Баялгийн сангийн төсөлд улс төрийн эрсдэл ямар хэлбэрээр тулгарах боломжтой тухай судалгааг бид экспертүүдийн дунд явуулснаар учирч болох эрсдэлүүдийг тооцоолж хуулийн төсөл санаачилагчдад судалгааны дүнг танилцуулах ажээ.