Алдарт Виктория хүрхрээ ширгэжээ

Замби улсын нэрийн хуудас болсон алдарт Виктория хүрхрээ жилээс жилд багассаар гантай жил устаж алга болох дээрээ тулжээ. Замбийн эрх баригчдын хэлснээр, энэ жил өмнөх жилүүдийн адил гантай байсан ч усны хэмжээ урьд хожид байгаагүйгээр багассан гэнэ.

Хүрхрээний усны хэмжээ багассан нь түүнээс ундаалдаг зэрлэг амьтдын хувьд цаазын ялтай адил болж байгааг байгаль судлаач эрдэмтэд сануулж байгаа бол Замби, Зимбабве улсын эрх баригчид хүрхрээг үзэхээр ирдэг жуулчдын хөл татарч, валютын урсгал багасахаас хамгийн ихээр санаа зовж байгаа аж.

Виктория хүрхрээ нь мөн нутгийн оршин суугчдын ундны усны хэрэгцээг хангаж, ган гачгийг давах боломж өгдөг байсан бол одоо нутгийн иргэд нүний худгаас ус авахаас өөр аргагүй болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бодвол уул уурхай гээд, мөн модын байхгүй болгосон байх даа

    0 0 Хариу бичих
  2. Munkhnaran eejee

    0 0 Хариу бичих