АНУ-ын киног судалж, үнэлдэг шүүмжлэгч нар өнгөрч буй оны хамгийн тааруу кинонуудыг нэрлэв.
Тухайлбал, гэр бүлийн зэрэглэлд хамаарсан “Дамбо” киноны найруулагч Тим Бертоны ажил сайн үнэлгээ авч чадсангүй. Уг кино циркийн зааны тугалын хувь заяаг өгүүлсэн 1941 оны хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар юм.
Найруулагч Найт Шьямаланы бүтээлийн зөгнөлт триллер “Шил” кино бас л тааруу ангилалд оржээ.
Мэттью Макконахи, Энн Хэтэуэй, Дайан Лейн, мөн Жейсон Кларк, Жимон Хонсу нар гол дүрүүдэд тоглосон нь Стивен Найтын триллер “Дур хүслэнгийн далай” киног маш муу гэж шүүмжлэгч нар үзжээ.
Тэрчлэн найруулагч Дэнни Бойлын "Yesterday" киноны талаар "Үйл явдлын өрнөлгүй, амтгүй зөгнөл" гэж дүгнэсэн байна.
Оуэн Глиберманы ажил ч шинжээчдийн санаанд хүрсэнгүй.Түүний “Хараал: Аннабель 3”-г хамгийн муу аймшгийн кино гэж нэрлэв.