Д.Дамба-Очир: Гурван үсэгтэй газар дуудагдахаас айж IPO хийх ажлаа зогсоож болохгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар мэдээлэл сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

Д.Дамба-Очир: -Одоо 1072 хувьцаагаа амь оруулах хэрэгтэй. Хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажил юу болж байгаа вэ. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд IPO гаргах ажлаас зугтаад байна. Дараа нь асуудалд орчихно, гурван үсэгтэй газар дуудагдана гэдгээс айгаад юм хийхгүй байж болохгүй. Хэрэв хувьцаагаа биржээр арилжаалбал төмөр замаас ч том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах боломж гарна. 

М.Билэгт: -Иргэдийн ногдол ашгийг тараах гэтэл иргэд бүртгэлээ хийлгэж баталгаажуулаагүй байна гэлээ. Өгөөд эхэлбэл иргэд бүртгэлээ хийлгээд ногдол ашгаа авна. Тиймээс энэ бол шалтгаан биш. Иргэд дансаа нээлгэхэд 5-7 мянган төгрөгийн зарлага гарна. Тиймээс иргэд дансаа нээлгэхгүй байхыг үгүйсгэхгүй. Нэг гэр бүл дунджаар 4 данс нээлгэх шаардлагатай болно. Тэр данс нээлгэх мөнгийг нь ногдол ашгаас нь суутгаж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Тамын Дамба-Очир муу урвагч хулгайч нэр дэвших гээд шаналсандаа шааж өглөө

    0 0 Хариу бичих
  2. Shat damjlaga hund surtaltai

    0 0 Хариу бичих
  3. Там-Очирыг өөрийг нь 3 үсэгтэй газарт яагаад дуудахгүй байна, уг нь бол 3 үсэгтэй газраас салахгүй л байх ёстой хүн ш дээ

    0 0 Хариу бичих
  4. өгнө гэвэл ганцаасаа...үгүй гэвэл сохороосоо

    0 0 Хариу бичих