Байгаль судлаач эрдэмтэд Канадын эргийн ойролцоох Баруун Айронбаунд арлын орчмоос хүн идэгч цагаан аварга махчин загасыг барьж аюулгүй болгожээ. Аварга загасыг барьж буй бичлэг “Newsweek” цахим хуудсанд тавигджээ. OCEARCH хэмээх нэртэй ашгийн бус байгууллага судалгааны зорилгоор уг махчин загасыг барьсан юм байна. Экспедицийн ахлагч Крис Фишер аварга загасны цус, үрийн шингэнээс дээж авч, өөр бусад судалгааг ч хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан байна. Энэ бүхэн нь Хойд Америкийн эрэг орчмын аварга цагаан загасны ерөнхий судалгаанд ашиглагдах гэнэ.
Загасыг барьсан хөлгийн ахмад Бретт Макбрайдын ярьснаар, 3.7 метр өндөр аварга загасыг барих гэж нэлээд хүч зарцуулсан гэнэ. Багийнхан аварга загасанд арлыг дурсан “Айронбаунд” гэдэг нэр өгчээ.