Италид дэлхийн хамгийн том гацуурыг асаалаа

Дэлхийн хамгийн том гацуурыг асаах жил тутмын арга хэмжээ Италийн Губбио тойрогт (Умбрия бүс) боллоо гэж Umbria24 хэвлэл мэдээлэв. 

Гацуурын өндөр нь 750 м өргөн нь 450 м бөгөөд Инжино уулын энгэр дэх гэрлийн чимэглэл юм. Нийт 700 гаруй неонын гэрлийг холбон асаасан гацуур дээрх зул сарын од нь таван минут тутам өнгөө хувиргаж байдаг ажээ.

Губбио дахь гэрлэн гацуурыг 38 дахь жилдээ асааж байна. Гацуур 1991 онд Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. 2014 онд гацуурын гэрлийг Ромын хамба Франциск асааж байлаа. Гацуур нэгдүгээр сар хүртэл гэрэлтэж байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)