34,8 сая тн нүүрс экспортод гаргажээ

Монгол Улсын нүүрсний экспортын орлогын өсөлт энэ оны 11 сарын байдлаар 326.8 сая доллар, төмрийн хүдрийн экспортын орлогын өсөлт 211.7 сая ам доллараар нэмэгдэж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ.
Харин зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 153.2 сая ам доллараар буурсан байна.
ГЕГ-аас мэдээлснээр оны эхний 11 сард 34.8 сая тн нүүрс экспортод гаргаж 2943,9 сая ам долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үеэс экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 1.4 сая тн-оор, орлого нь 326.8 сая ам доллараар өссөн дүнтэй. 

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Монгол улсын 2019 оны төсөвт тусгагдсан зорилтоор бол оны эцэст 42.0 сая тн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хайран хар баялгаа гадагш гаргаад. . Хэдүүлээ ямаагаа саагаад л үлдэе, ха ха

    1 0 Хариу бичих