Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаа хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох юм байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Мөн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх аж.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.