Б.Одмэргэний "Гэрэлт хөг" үүдээ нээлээ

Зураач Б.Одмэргэний "Гэрэлт Хөг" үзэсгэлэн өнөөдөр "Сэнгэраги" галерейд үүдээ нээлээ. Залуу зураач Б.Одмэргэний энэ удаагийн уран бүтээлүүд Монголын усан будгийн арга техникд бас нэгэн шинэ содон хөг аялгуу нэмсэн өвөрмөц үзэсгэлэн болж буй гэдгийг үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зураач, уран бүтээлчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв. Зураач Б.Одмэргэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэр шог зураач Цэвэгийн Байдын хүү юм. Ц.Байды зураач хүүгийнхээ үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирж үг хэлж нээсэн нь олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Ц.Байды зураач шог зургийн төрөлд манай урдаа барьдаг гарамгай мастеруудын нэг төдийгүй байгалийн зургаар өөрийн гэсэн өвөрмөц зам мөрийг дархалсан уран бүтээлч. Тиймээс түүний хүү Б.Одмэргэн аавынхаа бийрийг өвлөн авч байгалийн зургаар дагнан уран бүтээл туурвиж буй ажээ.

Голынх нь УГЗ, нэрт зураач Ц.Байды

Зураач Б.Одмэргэн СГЗ шог зураач С.Цогтбаярын хамт


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. baigaliin zurag ni aimaar aimaar

    0 0 Хариу бичих