Европын холбоо Х.Наранжаргалд Хүний эрх хамгаалагчийн шагналаа олголоо

Европийн Холбооноос Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгож буй Хүний эрх хамгаалагчийн шагналыг "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргалд олгожээ.

"Глоб Интернэшнл төв" ТББ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, мэдлэг, мэдээллийн хүчийг түгээн дэлгэрүүлснээр Монголын ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжихийг эрхэм зорилгоо болгон өдгөө 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалын хувьд Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан юм.

Тэрээр 1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байжээ. 1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн байна.

Х.Наранжаргал 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон бөгөөд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн юм. Тэрээр дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцжээ:


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)