Аврагчид Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид Монгол Улсын стратегийн орд Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна. Тодруулбал, 1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан энэхүү стратегийн ордын далд уурхайг нээх, олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаа юм байна.  

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх  энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Дашрамд дурдахад, онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 сарын байдлаар 4681 удаагийн гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 1658 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалан үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. энэ ам өмнө нь ашиглаж бсан юмуу ашиглах гэж бсан юм

    0 0 Хариу бичих
    • орос ах ашиглах гэж байсан, сая уулзаад баахан загнаа биз, тэгээд бид замаа хөхөө өвлийн хүйтэнд засч эхэлж байх шиг байна.

      0 0