ФОТО: "Miss Universe"-д Өмнөд Африк бүсгүй түрүүллээ

Өнгөрсөн ням гарагт Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулдаг 68 дахь удаагийн “Miss Universe 2019” уралдаан АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө. Улмаар 26 настай Өмнөд Африк мисс Зозибини Тунци гоо бүсгүйгээр тодров. 

Түүний ялагчийн титэм өмссөн алтан шаргал даашинзтай нь төгс зохицсон харагдана. 

Мисс бүсгүйн тэргүүнд 18 каратын алтаар цутгаж, 1770 ширхэг алмаз шигтгээгээр чимэглэсэн титмийг өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Филиппин улсын мисс зүүж өгөв. 

Дэлхий даяар 1.5 тэрбум гаруй үзэгчтэй тус тэмцээнд 200 гаруй улсын мисс оролцож, өрсөлддөг. Мөн тэмцээний үеэр нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото миссийг мөн шалгаруулсан юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)