УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхээ шийдвэрлэсэн. Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг байнгын хороод хэлэлцэх юм байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт МАН, АН, ШИНЭ намын төлөөлөл оролцсон байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 19, 20-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товложээ.