МАН: Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны Төсвийн тухай хууль болон тус хуулийг дагалдах хуулиудад хориг тавьсан.

Бүлэг хэлэлцээд 2020 оны Төвсийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.  Мөн Төвсийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн “Ирээдүйн өв” сангийн тухай хуульд тавьсан хоригийг ч хүлээн авахгүй гэдэгт санал нэгджээ. Харин  Нийгмийн даатгалын сангийн тухай хууль буюу нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр пунктээр нэмж 26 болгоход хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахаар болжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ бол МАН-ын бүлгээс гарсан шийдвэр. Одоо Төвсийн байнгын хороо, УИХ шийдвэр гаргана. Ингэхдээ 2020 онд нэмэгдэх шийдвэрийг бүр болиулах уу, хоёр хувийг багасгах уу, эсвэл хууль үйлчлэх хугацааг хойшлуулах уу гэдгийг хэлэлцэнэ. Энэ шийдвэр нь ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд гарсан шийдвэр тул ОУВС-тай зөвшилцөнө. ОУВС үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа" гэсэн. юм.  

Товчхондоо, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоёр хоригийг хүлээн авахгүй, нэгийг нь хүлээн авчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)