"Үндэстний ТОЙМ" шинэ дугаар: Нэг хоолой, гурван ашиг сонирхол

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гарт хүрлээ. ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар тавих ажлыг хамран судлах тохироо хийж, санамж бичиг байгуулсан. Гол шийдэл нь биднээс биш хоёр хөршөөс шалтгаалах энэхүү хийн хоолой геополитикийн ямар ач холбогдолтой, эдийн засгийн хувьд хэр ашигтай хийгээд гурван улсын сонирхол нэг хийн хоолой дээр хэрхэн огтлолцож байгааг нийтлэлч Х.Батсайхан “Нэг хоолой, гурван ашиг сонирхол” онцлох нийтлэлдээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн бид энэ дугаараас эхлэн “Улаанбаатарын хүмүүс“ хэмээх шинэ буланг толилуулж байна. 

Тэрчлэн сэтгүүлч С.Шийлэгтөмөр "Сонгуулийн тогтолцооны сонголтууд", С.Сосоржавын "Оросын гибрид тактик Монголд хэрэгжиж байна уу?" зэрэг сонирхолтой нийтлэлүүдийг энэ дугаараас уншаарай.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ubtz dandaa orosiin tald baih azgui

    0 0 Хариу бичих