У.Хүрэлсүх: Авто зам ашигласны хураамж нэмснийг эргэж харах нь зүйтэй

Нийслэлийн ИТХ-аас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзав.
Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар нийслэлийн ИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.
Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь нийслэлийн ИТХ-д хандана гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ХҮК ийм үхээнц, нялцгар байж болохгүй ээ, шийдвэр дээрээ зогсож чадахгүй бол нэмэх хэрэггүй л байсан байхгүй юу

    0 0 Хариу бичих
  2. 5 с яриад 3 дээр тогтох

    1 0 Хариу бичих