Агаарын бохирдлын төлбөрийн орлогоос ирэх онд 44 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоос  ирэх онд 44 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгажээ.

Үүний 95 орчим хувь буюу 42  тэрбум төгрөгийг олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөрөөр төвлөрүүлнэ. Харин үлдсэн хоёр тэрбум төгрөгийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр төвлөрүүлэхээр тооцсон байна.  Тэгвэл энэхүү төлбөрийн хуваарилалтын хувьд  олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь буюу 21 тэрбум төгрөгийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт хуваарлахаар болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)