Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө

Ирэх оны хоёрдугаар сард болох Ираны Парламентын сонгуульд өрсөлдөхөөр 15 618 хүн бүртгүүлжээ. Тус улсын Дотоод хэргийн дэд сайд, Сонгуулийн хорооны дарга Жамаль Ареф ингэж мэдэгдсэн талаар РИА “Новости” агентлаг мэдээллээ. Түүний хэлснээр, нэр дэвшигчдийн тоо хуулийн хугацаа дуусах хүртэл  16 000 хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Нэр дэвшигчдийн 88 хувь нь эрэгэтэй, 12 хувь нь эмэгтэй байгаа ажээ.  

Иран улс Парламентын нэг танхимтай. Парламент нь 290 суудалтай юм. Сонгууль 2020 оны хоёрдугаар сарын 21-нд болохоор төлөвлөгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)