БНХАУ-ын Аннин хотноо энэ сарын 7-8-нд зохион байгуулагдсан олон улсын сагсан бөмбөгийн "B-One" лигээс Монгол Улсын баг мөнгөн медалийн эзэд боллоо. Монгол Улсын багийн хувьд эхний тоглолтондоо БНХАУ-ын багийг, дараагийн тоглолтондоо Японы багийг хожсон. Шигшээ тоглолтонд БНХАУ-ын багтай ширүүн өрсөлдөн хожигдол хүлээн мөнгөн медаль, 30 гаруй сая төгрөгийн шагналын эзэд боллоо. Тус тэмцээнд долоон орны найман баг оролцсон бөгөөд шууд хасагдах журмаар тэмцээн явагджээ.
Монголын багийн дасгалжуулагчаар Ш. Азжаргал, А. Алтан-Очир нар ажиллажээ. Манай багт тоглосон Маркус Хэйммондсын тухайд тус тэмцээний дүрмэнд баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч ийнхүү багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд О.Энхбаатар, Т.Санчир, Э.Дорж-Арилд, Ц.Отгонжаргал, С.Эрдэнэдалай, Б.Дархантөгс, Б.Батзолбоо, А.Гансүх, О.Доржзовд, М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр, Маркус Хэйммондс нар багтжээ.