Уур амьсгалын бага хурлын эхний шатны хэлэлцээ өндөрлөжээ

Испанийн нийслэл Мадрид хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенцыг үүсгэн байгуулагч талуудын 25-р бага хурлын эхний шатны хэлэлцээ өндөрлөжээ. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенцын чуулга уулзалтыг Чилид хийх байсан боловч тус улсад болсон иргэний хөдөлгөөний үймээн самуунаас болж товоо өөрчилсөн аж. Энэ шатны хэлэлцээ технологийн асуудалд төвлөрч буй хэдий ч хөгжингүй орнуудын 2020 оноос өмнөх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг гол сэдвийн талаар талуудын санал зөрөлдөөн их буйн улмаас ирэх долоо хоногт болох дээд зиндааны зөвшилцөл хүнд байдалд орж мэдэхээр болжээ.

2009 оны Копенгагенын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр, хөгжиж буй оронд хөрөнгө, технологи, хүчин чадлын байгуулалтын талаар дэмжлэг үзүүлж, жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж олгоно гэж хөгжингүй орнууд амлалт өгсөн юм. Гэхдээ энэ удаагийн хурлаар хөгжингүй орнууд 2020 оноос өмнөх үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар огтхон ч дурдаагүй бөгөөд 2020 оноос хойших байдалд анхаарал хандуулсан байна.

2020 оноос хойших уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажиллагааны талаар тохируулалт хийсэн "Парисын хэлэлцээр" хөгжингүй орон ба хөгжиж буй орныг анх удаагаа хуулийн хязгаарлах хүчин бүхий нэг хүрээнд хамруулан оруулсан юм. Ийнхүү хөгжингүй орнууд 2020 оноос өмнөх хөтөлбөрийн хүрээнээс түргэн гарч, дараачийн шатанд орохыг хүсэж байна. Харин 2020 оноос өмнөх үйл ажиллагааны дүгнэлт нь "Парисын хэлэлцээр"-ийн шинэ гараа болж буйн улмаас талууд үүний үндсэн дээр дараачийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажээ. "Парисын хэлэлцээр"-ийг албан ёсоор хэрэгжүүлэхээс өмнө хөгжингүй орнуудын ажиллагаанд дүгнэлт хийх нь энэ удаагийн хэлэлцээний гол сэдэв болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)