2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон АНУ-ын сонгуульд Бүгд Найрамдах нам давхар цохилт хийсэн. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан Доналд Трамп Ардчилсан намын Хиллари Клинтоныг ялж, Бүгд Найрамдах нам нь Конгресст хяналтаа тогтоов. Трампын ялалт Ардчилсан нам төдийгүй Америкийнхэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч хүчтэй цохилт болсон. Трамп Ардчилсан намын удирдлагууд болон зүүний үзэл баримтлалтай Америкийн хэвлэлүүдийгЗасгийн газрын бодлого, үйлажиллагааг нь буруутгах зорилготой шулмын ан эхлүүлсэн гэж мэтгэдэг.
Ялагдалтайгаа эвлэрч,бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, Трампаасөө сэв хайсаар байгааг нь Дундад зууны үед эмэгтэйчүүдийг чөтгөр шуламтай сүлбэлдсэн гэж буруутган түүдэг галд шатаадаг байсантай зүйрлэжээ. Доналд Трампын эсрэг эхний ажиллагаа албан тушаалаа хүлээн авснааснь хойш дөрвөн сарын дараа эхлэв.
2017 оны тавдугаар сард Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Роберт Мюллер ахлан 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлсөн гэж сэжиглэн тусгай мөрдлөг эхлүүлэв. Хоё ржил орчим үргэлжилсэн мөрдлөгийн явцад Доналд Трамптай ойр ажиллаж байсан хэсэг хүмүүсийг шалгаж, заримд нь шүүхээс ял оноосон. Гэхдээ Роберт Мюллер энэ оны гуравдугаар сард мөрдлөгийн тайланг АНУ-ын Ерөнхий Прокурор Уильям Баррт өргөн барьж, Доналд Трамп хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт нь олон нийтэд ил болов. Тусгай зөвлөл удалгүй хаагдсан.
Гэвч 2018 оны сонгуулиар Төлөөлөгчдийн Танхимд хяналтаа тогтоосон Ардчилсан намын удирдлагууд Трампад шахалт үзүүлнэ гэдгээ илтод мэдэгдэж байсан юм. Ардчилсан намынхны хувьд шүүрч авах боломж ч гарсан. Энэ нь Доналд Трамп Украин улсад өгөхөөр шийдвэрлэсэн 391 сая ам.долларын батлан хамгаалах салбарын тусламжийг хойшлуулж, гацаасан гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж олон нийтэд илчилсэнтэй холбоотой. Есдүгээр сарын 24-нд Төлөөлөгчдийн Танхимын дарга Нэнси Пелоси Ерөнхийлөгчийн эсрэг импичмент үйл явцыг эхлүүлсэн гэдгээ зарлалаа.
Импичмент гэдэг нь АНУ-ын холбооны болон мужийн хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явц юм.
Холбооны улсын түвшинд Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн Танхим нь Ерөнхийлөгчөд хариуцлага тооцох асуудлаар мөрдлөг явуулж, хэрвээ буруутай гэж үзвэл нийт гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар тогтоол баталж, дээд танхим буюу Сенатад өргөн барина. Сенат Ерөнхийлөгчийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал маягийн үйл явц эхлүүлж, хэрвээ нийт гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь буруутай гэж үзвэл огцруулах ёстой. Эрүүгийн хэргээс ялгаатай нь импичментийн үр дүнд АНУ-ын Ерөнхийлөгч, эсвэл мужийн захирагчид ял оноох, өмч хөрөнгийг нь хураах үр дагавар үүсэхгүй. Зөвхөн албан тушаалаас нь огцруулна.
АНУ-ын түүхэнд хоёр Ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхим нь хууль зөрчсөн, хариуцлага алдсан гэж үзэн тогтоол баталж байжээ.
1868 онд Ерөнхийлөгч Эндрью Жонсоныг Конгресстой зөвшилцөлгүйгээр Дайны асуудал эрхэлсэн сайдаа огцруулах гэж оролдсон хэмээн буруутгав. Сенат хоёр удаа хуралдсан боловч Ерөнхийлөгч Эндрью Жонсоныг буруутгах тогтоол дэмжигдсэнгүй. Үүнээс хойш 130 жилийн дараа 1998 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоныг эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулсан, Цагаан ордны дадлагажигчтай бэлгийн харилцаандорсон гэх үндэслэлээр мөрдлөг явуулж, Төлөөлөгчдийн Танхим түүнийг гэм буруутай гэж үзэв. 1999 оны нэгдүгээр сард Билл Клинтонд хариуцлага тооцож, огцруулах асуудлаар Сенат хуралдсан боловч нийт гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн дэмжлэг авч чадаагүй юм. АНУ-ын Сенат 100 гишүүнтэй. Үүнээс 67 нь дэмжвэл Ерөнхийлөгчийг буруутайд тооцож, албан тушаалаас нь огцруулах хуультай. Ерөнхийлөгч Эндрью Жонсон, Билл Клинтон нарыг Конгрессын доод танхим нь гэм буруутай гэж үзсэн ч, Сенат нь огцруулаагүй юм.
АНУ-ын Сенатын одоогийн хүчний харьцаа нь Бүгд Найрамдах намын талд байна. 100 сенатороос 53 нь Бүгд Найрамдах, 45 нь Ардчилсан нам, үлдсэн хоёр нь бие даагч статустай. Ардчилсан намын 45 гишүүн Трампыг огцруулах санал өгсөн ч дахиад 22 сенаторын санал шаардлагатай. Бүгд Найрамдах намын сенаторууд өөрийн Ерөнхийлөгчийн эсрэг санал өгдөггүй л юм бол Трампыг огцруулах боломжгүй гэсэн үг.
Төлөөлөгчийн Танхимын гурван байнгын хороо Төрийн Департмент, Цагаан ордон, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, сонсголын үйл явцыг телевизээр олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн. Нэр бүхий албан тушаалтнуудын мэдүүлгээс үзвэл 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг Дэд Ерөнхийлөгч Жой Байден, түүний төрсөн хүү Хантер Байден нартай холбоотой асуудлыг Украины Ерөнхий Прокурорын газраар шалгуулахын тулд шахалт үзүүлжээ. Гэхдээ Доналд Трамп холбогдох албан тушаалтнуудад шууд зааварчилгаа өгөөгүй бөгөөд түүний хувийн өмгөөлөгч Рүди Жулиани хариуцсан гэх агуулгатай. Импичментийн үйл явц ирэх өдрүүдэд ч үргэлжилнэ. Гэхдээ Трамп намайг огцруулах асуудлыг Сенатад өргөн баривал миний бие шүүх хуралд оролцоход бэлэн гэв. Хэдхэн хоногийн өмнө Бүгд Найрамдах нам бараг 100 хувь миний талд зогсож байна гэж Трамп мэдэгдлээ. Төлөөлөгчийн Танхим түүнийг буруутгасан ч, Сенат огцруулахгүй гэдэгт Трамп итгэлтэй байгаа аж.