Шинэ жилийн баярт сурагчдыг бүжиглүүлэхгүй байхыг уриалжээ

Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Тэгшжаргал шинэ жилийн цэнгүүндээ цасан охид болгохоо сурагчдыг оролцуулахгүй байхыг уриалжээ. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй бүжгийн клубүүд, Ерөнхий боловсролын сургуулийн бүжгийн дугуйлангийн багш, сурагчид болон захиалагч байгууллагуудад хандаж гаргасан энэхүү уриалгадаа тэрээр шинэ жилийн цэнгүүн, хүлээн авалтад цасан охин болгож бага ангийн охидыг бүжиглүүлэхдээ шөнө оройн цагаар аливаа баар, рестораны үүдний хүйтэн заал танхимд нимгэн  хувцастайгаар удаан хүлээлгэдэг, мөн тэдний гэзэг үсийг лакаар шүрших, нүүрийг нь хямд чанаргүй будгаар будах зэргээр эрүүл мэндэд нь олон эрсдэл гаргадаг төдийгүй насанд хүрэгчдийн архи дарсны хэрэглээ ч тэдэнд буруу ойлголт төрүүлэхээр байгаа гэдгийг дурджээ.
Тиймээс уриалгыг дэмжин, сурагчдыг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрүүл мэндэд анхаарал хандуулан, хичээл номоо давтах боломж, цаг завт нь санаа тавихыг хүсье гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Zow zow odoo l ingej ohidoo hairlah heregtei

    1 0 Хариу бичих
  2. хөдөөний залуу дуучин бусгүй клип хийлгэсэн чинь хөдөөний цэцэрлэгт байхаасаа эхлээд аймар будаад сурцан нь өнөө цагийн тод ялгаралтай камерар яг үлээж хийлдэг резин хүүхэн шиг.

    2 0 Хариу бичих
  3. Mash zuv!!

    1 0 Хариу бичих
  4. цэцэрлэгийн өглөөлөгт ч хүүхдийн нүүрийг будах хэрэггүй. эмэгтэй нүүрний будаг гарсан түүх чинь их хачин шдээ.

    0 0 Хариу бичих
  5. цэцэрлэг яслийн хүүхдээр кан кан, ламбадаа хийлгэдэгээ боль. одоо бүр бэлли данс. үг хэлж ч сураагүй байхад нь. цээжийг нь нүцэглэж огтор даавуу цээжинд нь хагас хугас хэсэгчилж хаасан болчихоод л. юу вэээээ? юу хийлгэж харах гээд байдаг юм

    6 0 Хариу бичих
  6. zuw sh dee iimerhuu sanaachlaga mongol hunees gardag l ym bn so ym

    1 0 Хариу бичих
  7. мисс, загвар өмсөгчидийг нэг хэсэг арга хэмжээ болгонд дуудаад л сонин байсымаа. одоо бүр нялхас руу орчихож.

    0 0 Хариу бичих
    • гадаадын зочид ирэхээр л баахан модель дуудчихна. ерк нь хүртэл казиноогоор мисс цүнх шиг чирч явдаг болсон гэв үү. үгүй ээ, хормой засагч, поднос, цүнх баригч юу юу гэх бол доо.

      0 0
  8. насанд хүрсэн жүжигчид ч гэсэн, одоогийн зураг сайжирчихаад байхад аймар балиар будаад. нуль хөө түрхэчихсэн юм шиг фотоо дээр гарсан байдаг шүү. нүд гэж хар нүх, ам гэж улаан нүх.

    0 0 Хариу бичих
  9. Зөв өө.Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж бна

    1 0 Хариу бичих
  10. Ёстой зөв,. Бүгд тэгэх хэрэгтэй... архи уусан хүмүүсийг баясгахаар хүүхдүүд оролцуулдаг маш буруу...

    2 0 Хариу бичих
  11. Энэ бол зөв уриалга байна. Дунд сургуулийн хүүхдийг 20 цагаас хойш баяр наадмын арга хэмжээнд оролцуулахгүй байх талаар нэгдсэн шийдвэр гаргасан нь дээр. Үндэслэлүүд нь зөв байна. Хүүхдийн эрүүл мэнд, томчуудаас авах үлгэр дууриалал, амрах цагаар хүйтэн нойтон газар удаан цагаар хүлээх... Үнэндээ тийм арга хэмжээнд явсан хүүхэд нэг орой 20-40 мянган ₮ л авах байх. Тэгэхэд Өвлийн өвгөн багц үйлчилгээ үзүүлснээр байгууллагуудаас хэдийг авч байгаа вэ??? Бодох л асуудал...

    3 1 Хариу бичих
  12. Маш зөв шийдвэр бна.Бусад газрууд ч мөн дагах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  13. Дэмжиж байна. Бодит байдал хүүхдэд ээлгүй байгааг харуулж байна.

    1 0 Хариу бичих