БНХАУ нэг пуужингаар зургаан хиймэл дагуул хөөргөжээ

Энэ сарын 7-ны 16:52 цагт БНХАУ-ын Тай-Юанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс "Куайжөү-1а" зөөгч пуужингаар "Хэдэ-2а/b", "Тянь-И 16/17", "Тянь Чи-4а/b" зэрэг 6 хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай оруулж, үүргээ амжилттай биелүүлсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Энэ нь Тай-Юанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс зургаан цагийн дотор хоёр удаа хиймэл дагуул хөөргөсөн тохиолдол бөгөөд үүгээрээ БНХАУ-ын хиймэл дагуул хөөргөх шинэ рекорд тогтоосон байна. "Хэдэ-2а/b" дагуулыг Бээжингийн сансрын технологийн "Хэдэ" компани бие дааж зохион бүтээсэн бөгөөд гол төлөв дэлхийн хэрэглэгчдэд хүрээлэн буй орчны талаархи мэдлэг, материалын хяналт, онцгой байдлын харилцаа холбоог сайжруулах, дэлхийн хөлөг онгоц, нисэх онгоцны талаарх мэдээлэл цуглуулах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна. "Куайжөү-1а" зөөгч пуужинг 7-нд хоёр дахь удаагаа хөөргөснөөр тус пуужин 2019 онд нийт 5 удаа хиймэл дагуул хөөргөх үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)