Улаан бурхан өвчний өвчлөлтийн талаар ДЭМБ мэдээллээ

Өнгөрсөн онд улаан бурхан өвчнөөр дэлхийн хэмжээгээр 140 мянган хүн нас баржээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.

Өвчлөлтийн хамгийн өндөр төвшин Ардчилсан Конго,  Либери, Мадагаскар, Сомали, Украинд байжээ. “Энэ таван оронд дэлхийн бүх өвчлөлтийн тавин хувь  ноогджээ” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ-д энэ өвчний тохиолдол  сүүлийн 25 жилд байгаагүйгээр бүртгэгдсэн бол Европын Албани, Чех, Грек, Их Британи зэргийн дөрвөн орон энэ өвчнөөс бүрэн салсан гэх статусаа алджээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны Украины Эрүүл мэндийн яам мэдээлэхдээ  тус улсад оны эхнээс улаан бурхан өвчнөөр 57,1 мянган хүн өвчилж,  тэдний 18 нь нас барсан гэсэн байв. Гэтэл энэ үеэр долоодугаар сарын нэг долоо хоногт 261 хүн халдвар авсан байжээ. Урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзахгүй байхыг эрх баригчид нь уриалжээ. НҮБ-ын ЮНИСЕФ улаан бурхан өвчний өвчлөлтөөр Украиныг дэлхийд тэргүүлж байна гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)