“Форбес” сэтгүүл жил тутмынхаа хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн чансааг нийтэлжээ. Чансааны нэгдүгээрт 29 настай дуучин Тейлор Свифт 185 сая долларын ашиг олж тэргүүлсэн байна. Түүний “Lover” цомгийн худалдаа болон АНУ-ын түүхэнд хамгийн орлоготой гэгдсэн концертын аялан тоглолт энэхүү ашгийг голыг хувийг бүрдүүлжээ.
Түүний дараа реппер Канье Уэст 150 сая, Эд Ширан 110 сая, “The Eagles” хамтлаг 100 сая, Элтон Жон 84 сая, Jay-Z ба Beyonce хоёр тус тус 81 сая долларын ашгаараа жагсаалтад бичигджээ.
“Forbes” сэтгүүлд тэмдэглэснээр 2018 оны зургаадугаар сараас 2019 оны долоодугаар сар хүртэлх нэг жилийн дотор дэлхийн хамгийн өндөр ашигтай 10 уран бүтээлч нийлээд тэрбум гаруй долларын ашгийг татвар төлөх хүртлээ олжээ.
Өмнөх жилийн чансааны энэхүү үзүүлэлт нь 886 сая доллар байсан юм.
Өнгөрсөн наймдугаар сард Тейлор Свифт энэ сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой дуучин эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн юм.