Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 10.00 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол, Монгол газар орчмын агаар бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Толгойт зэрэг таван цэгт бага бохирдолтой гарсан байна. Түүнчлэн 100 айл орчмын агаар хэвийн, Мишээл экспо орчимд агаар хэвийн гарчээ.