Гал түймэр гарч болзошгүй 102 мянга гаруй зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг арвэнэгдүгээр сарын 01- 30-ны өдрүүдэд хийжээ. 

Улсын хэмжээнд зохион байгуулсан хяналт, шалгалтад 116,745 айл өрхүүдийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүлсэн.

Хяналт шалгалтын явцад 39.515 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 345, мэдэгдэл 902, танилцуулга 44 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Илэрсэн зөрчил дутагдлыг хувиар авч үзвэл нийт зөрчлийн 25 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ алдагдсан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлыг зөрчсөн, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)