БНХАУ-дын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өчигдөр мэдээлэл хийж, энэ оны 10-р сард Америкийн Төрийн департаментын АНУ дахь Хятадын дипломат ажилтнуудад хориг тавьсантай холбогдуулан Хятадын тал 12-р сарын 4-нөөс эхлэн АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-д бичиг хүргүүлэн, Америкийн талд адил тэнцүү хариу барих тухай мэдэгдсэн гэжээ.
Мөн тэрээр АНУ-ын тал буруугаа залруулж, холбогдох шийдвэрээ цуцлан, БНХАУ-аас АНУ-д суугаа дипломат ажилтнууд холбогдох арга хэмжээ зохиоход дэмжлэг үзүүлэхийг дахин шаардаж байна гэжээ.