Италиас II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Италийн Турин хотоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон байна. Хотын засаг захиргааныхан аюулгүй байдлыг хангах үүднээс ойролцоох 10 мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Олдсон тэсрэх бөмбөг 140 фунт тэсрэх бодис агуулсан бөгөөд нийтдээ 500 фунт жинтэй байжээ. Тэсрэх бөмбөгийг дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн цэргүүд тус хотод хаясан гэдгийг тогтоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)